Улсын хэмжээнд сүүлийн 14 хоногт коронавирусын “Дельта” хувилбараар өвчлөгчдийн тоо нэмэгджээ. Иргэд зуны улирал хэмээн тайвширалгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Есдүгээр сарын 1-нд хичээл, сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд боловсролын байгууллагуудад баримтлах ёстой халдвар хамгаалалт, эрүүл ахуйн журмыг танилцууллаа.
Өчигдөр (2021.08.19) БШУ болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал өчигдөр батлагдсан байна. Энэ тушаалаар есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталжээ.
Нийгэм цар тахлын улбар шар түвшинд байгаа үед цэцэрлэгт 4-5 насны хүүхдийг хамруулж, 20-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ. Хичээл цахим болон танхимд орно. Хэрвээ хүүхэд харах хүнгүй бол эцэг, эхийн зөвшөөрлөөр танхимаар хичээллүүлж болно.
Ангид амны хаалттай хичээллэх боломжгүй бөгөөд биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заах юм байна. Сургуулийг 5 хоног хичээллэж, 9 цахим ба амралтын өдрүүд байх зарчмаар хичээллүүлнэ.
Сургууль, цэцэрлэг нэг сар хичээллээд хаагдана, хаагдахгүй гэж хэлэхэд эрт байгаа. Бид цар тахлаас сэргийлэх дэглэмийг сайтар баримталж чадвал хүүхдүүдэд танхимаар хичээллэх боломж олдоно. Эцэг, эхчүүд олон нийтийн газраар явж, орой үдэш баар, цэнгээний газраар яваад байвал хүүхдээ эрсдэлд орох аюултай. Аль болох олон хүүхэд өвдөж, тухайн хүүхэд танхимаар хичээллэх эрсдэл багасна.
Сургууль, цэцэрлэгт халдварын тохиолдол батлагдвал цахимаар хичээллэж, зургаа дахь хоногт шинжилгээ авна. Ойрын хавьтлуудын PCR шинжилгээг үнэ төлбөргүй авдаг. Эцэг, эхээс шинжилгээний мөнгө авахгүй. Аль болох хүүхдэд хүндрэл багатай байх хэлбэрээр шинжилгээ авна гэв.