Мьянмар улсад цэргийн эргэлтээс хойш амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо 1006-д хүрснийг Улс төрийн хоригдлуудад туслах холбоо (AAPP)-ны идэвхтнүүд мэдэгдлээ.
Холбооноос Мьянмарт цэргийн дэглэмийн үед нас барсан, олон нийтээр нь баривчилсан тохиолдлуудыг шалгасан байна. Тэгтэл 1006 энгийн номхон иргэн аюулгүйн хүчнийхний гарт үрэгджээ.
“Цэргийнхэн засаглалын эрхэнд байх хугацаанд эмч, багш, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд залуу хүмүүс, мэргэжилтнүүдийг хөнөөсөөр байх болно” хэмээн ААРР-ын нарийн бичгийн дарга Ко Бо Ги мэдэгджээ.
Цэргийнхний үйлдэл хүмүүст төдийгүй улс орон даяар, ардчилалд бүхэлд нь хор хөнөөлтэй гэжээ. “Тэд бидний амьдралыг төдийгүй улс орны ирээдүй, ардчилсан найдварыг үгүй хийж байна” хэмээн Ко Бо Ги тэмдэглэжээ.
Эх сурвалж: Korrespondent.net