ЭМЯ: Коронавирусын халдварын 1275 тохиолдол илэрч, хоёр иргэн нас баржээ

2021-08-19 11:581min0
02

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.19) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1875 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 600, орон нутагт 1275 тохиолдол бүртгэгджээ. Харин хоёр хүн нас барж, 1672 хүн эдгэрсэн байна.  Нас барсан иргэдийн хувьд 61-80 насны байсан бөгөөд архаг суурь өвчтэй хүмүүс байжээ.

  • Хөнгөн-5676
  • Хүндэвтэр-3219
  • Хүнд-832
  • Маш хүнд-186

Сүүлийн 24 цагийн байдлаар 9910 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1541 нь хүүхэд, 3116 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй