Кабулын нисэх онгоцны буудалд талибуудыг засгийн эрхэнд гарсантай зэрэгцээд улс орноо орхих гэж буй хэдэн зуун хүн үймэлдэж эхэлжээ.
Бичлэг дээрээс харахад нисэх буудлын орох хэсэгт шахцалдаан үүсжээ. Хүмүүс хашхиралдаж, бие биенээ түлхэж, бүр буун дуу хүртэл гарч байна.
Үүнээс гадна дипломат албаны ажилтнууд суусан нисдэг тэрэгнүүд нисэх нь нэмэгдсэн нь тус улсын нөхцөл байдал ямар байгааг илтгэнэ.
Талибууд хилийн бүх шалганыг хяналтандаа оруулсан нь наймдугаар сарын 15-нд тодорхой болсон юм. Үүний дараа тэд Кабул руу ямар ч тулалдаангүйгээр дайран орж, ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн аж.
Эх сурвалж: Mir24.tv