Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани цус урсгалтыг зогсоохын тулд суудлаасаа огцорч, улс орноосоо дүрвэхээс өөр аргагүй болсон хэмээн Facebook хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Талибууд дайралтад бэлтгэж байсан. Үүнээс болж олон хүний амь нас хохирохгүй байгаасай гэсэндээ бүхий л амьдралаа зориулсан улс орноосоо зугтахаас өөр аргагүй болсон гэж Гани тэмдэглэсэн байна.
“Хэрвээ тоймгүй олон тооны газар эзэмшигчид байсан бол тэд Кабул хотоо нуран унаж байгаатай тулгарч, 6 сая хүнтэй энэ хотод олон хүн хохирох байсан. Талибууд надаас өмнө ирчихсэн, Кабул даяар дайрахад бэлэн байсан. Тиймээс цус урсгахгүйн тулд зугтсан нь дээр гэж би бодсон” гэжээ.
Энэ цаг мөчөөс эхлэн талибууд Афганы ард түмний нэр төр, өмчид хариуцлага хүлээнэ гэжээ.
Ашраф Гани наймдугаар сарын 15-ны өдөр Тажикистан руу гарсан нь тодорхой болсон юм.Тэрбээр эндээс өөр улс руу зугтах бодолтой байгаа гэжээ. Харин орой нь Гани-г эхнэр, хоёр зөвлөхтэйгөө Узбекистан руу гарсан гэж мэдээлж байна.
Талибууд ням гарагийн орой ямар ч тулалдаангүйгээр Кабул руу дайран орж, Ерөнхийлөгчийн ордныг эзлэн авсан юм. Өдгөө тэд засаглалыг бүрэн шилжүүлэхийг хүлээж, шилжилтийн Засгийн газар байгуулж магадгүй байна.
Афганистаны нэр бүхий улстөрчид засаглалыг тайвнаар шилжүүлэх Зохицуулалтын зөвлөл байгуулсан гэнэ. Мэдээллээр бол энэ зөвлөлд экс ерөнхийлөгч Хамид Карзай, Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла, Исламын намын тэргүүн Гульбеддин Хекматиар нар оржээ.
Эх сурвалж: Mir24.tv