Австралийн нийслэл Канберра хот коронавирусийн нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 7 хоногийн хөл хорио тогтоожээ. Хязгаарлалт пүрэв гарагийн 17:00 цагаас эхлэн хэрэгжих юм байна. Бүсийн төлөөлөгчийн газрын тэргүүн Эндрю Барра хэлснээр одоогоор халдварын эх үүсвэр тодорхойгүй, шалгалт хийгдэж байгаа гэжээ.

 Канберра хотод нэг жил гаруйн дараа COVID-19-ийн тохиолдол гарч байгаа юм. Уг хот хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 5 долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоож байсан билээ. Хөл хорионы үеэр нийслэлийн иргэд дэлгүүрээр шаардлагатай бараа авах, зайнаас ажиллах, суралцах боломжгүй бол сургуульдаа явах зорилгоор л гарна. Түүнчлэн тарилга хийлгэхээр эмнэлэг рүү явахыг зөвшөөрнө. Гадаа спортоор хичээллэж болно. Гэхдээ нэг цагаас хэтрэхгүй.

Хөл хорионы улмаас зарим улстөрчид ажлаа өөр хотоос үргэлжлүүлэхээр нийслэлээс гарчээ. Канберрад үлдсэн улстөрчид нь парламентдаа ажлаар очиж болно. Одоогийн байдлаар Сидней хотод 7 долоо хоногийн хөл хорио хэрэгжиж байна. Өнгөрсөн долоо хоногоос улсдаа хоёрт ордог Мельбурн хотод хөл хорио тогтоожээ.

Эх сурвалж: Korrespondent.net

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн