Итали улс Токио-2020 зуны Олимпийн наадамд шагнал хүртсэн тамирчдадаа олгох урамшууллаараа тэргүүлж байна.
Forbes сэтгүүлийн мэдээллээс үзэхэд, Итали улс алт авсан тамирчдадаа 212,4 мянга, мөнгө бол 106,2 мянга, хүрэл бол 70,8 мянган долларын шагнал олгоно гэж зарлажээ. Ингээд тус улс нийт 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл медальдаа 9,07 сая доллар зарцуулахаар болж байна.
Рейтингийн дараагийн байруудад АНУ, Франц орж байна.
Токиогийн Олимпийн наадмын шагналтнууддаа олгох нийт мөнгөн дүнгээрээ эхний 10-т орсон улсыг жагсаая.
- Итали – $9,07 сая (10 алт, 10 мөнгө, 20 хүрэл).
2. АНУ – $7,84 сая (39-41-33).
3. Франц – $6,51 сая (10-12-11).
4. Унгар – $5,64 сая (6-7-7).
5. Хятадын Тайбэй – $4,92 сая (2-4-6).
6. Япон – $4,03 сая (27-14-17).
7. Испани – $2,55 сая (3-8-6).
8. Турк – $2,26 сая (2-2-9).
9. Серби – $2,01 сая (3-1-5).
10. Хонконг – $1,93 сая (1-2-3)
Эх сурвалж: Korrespondent.net