Монгол Улсын нэр бүхий иргэнд хаягласан Африкаас илгээсэн шууданд гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим ам.доллараар үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетамин байсныг өчигдөр албаныхан илрүүлжээ.
Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоосон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байгаа юм байна. Энэхүү илгээмжийг Гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээсэн байна. Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.