Хятадын Хунань мужийн Жанжиаже хотод эрх бүхий 20 албан тушаалтан шинэ коронавирусийн халдварын тархалттай тэмцэхэд үр дүнгүй ажилласан хэргээр шийтгэл хүлээжээ. Хятадын Global Times сонины нийтлэлд бичсэнээр хотын Юндин дүүргийн эрүүл мэндийн газрын тэргүүн Сюй Сюнхуи халдвар авсан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг цаг тухайд нь аваагүйн улмаас ажлаа өгсөн гэнэ.
Түүнчлэн Жанжиаже хотын Ардын эмнэлгийн Яаралтай тусламжийн хэлтсийн тэргүүн Дэн Хуабинийг SARS-CoV-2-ын шинжилгээ өгөхөөр ирсэн хотын иргэдийг дугаарлуулж, бөөгнөрөл үүсгэсэн асуудлаар ажлаас нь халжээ.
Өдгөө хотод иргэдийг өөр хот руу явахгүй байх хориг хэрэгжиж байна. Энэ хоригт хотын иргэдээс гадна жуулчид ч багтжээ.
Эх сурвалж: glas.ru