Цар тахлын нөхцөл байдал үргэлжилж байгаа учраас БШУЯ 2020-2021 оны Хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт 4-5 настай хүүхэд элсүүлэхээр шийджээ. Дөрвөн настай хүүхдийн хувьд нэмэлт элсэлт авахгүй, таван настай цэцэрлэгт явах боломжтой бүх хүүхдийг бүрэн хамруулна. Цэцэрлэгт элсэх боломжгүй хүүхдүүдийг цэцэрлэгийн хувилбарт сургалтад хамруулах гэж БШУЯ өнөөдөр хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

Цэцэрлэгт хоёр, гурван настай хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулах ажлыг хийж байгаа. Гэхдээ арав болон арваннэгдүгээр сард улирлын томуугийн хамгийн эрсдэлтэй үе эхэлж байгаа. Бага насны хүүхдүүдэд томуугийн урьдчилан сэргийлэх вакцин жил бүр хийгддэг. Тиймээс вакцинд хамрагдсан байдал, цар тахлын нөхцөл эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дараагийн ээлжид хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан.

Улсын хэмжээнд дөрөв, таван настай хүүхдүүдийн 91 хувийг цэцэрлэгт хамруулах тооцоо хийсэн. Таван настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмшиж байж, ЕБС-д элсэн суралцах ёстой. Өмнөх хичээлийн жилд гурван настай цэцэрлэгт хамрагдсан хүүхэд үргэлжлүүлэн суралцаад явна.

Нийслэлийн хувьд энэ хичээлийн жилд есдүгээр сарын 1-ний байдлаар 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. 13 цэцэрлэгт 55 бүлэг буюу 1,325 хүүхэд шинээр хамрагдах боломжтой. Эдгээр цэцэрлэгт дөрөв, таван настай хүүхдийг нэмэлтээр элсүүлнэ гэж салбарын яамныхан мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн