Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын десантчин-аврагч, ахлах ахлагч Э.Ширнэн түрүүллээ.
Мөн тэрээр “Хүчтэн” тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, энхийг сахиулагчдаа манлайлсан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 21 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.