Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаад 2019 оны намар Монгол Улсаас гарч явсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт эх орондоо эргэн ирэх гэж байгаа сураг дуулдаж эхэллээ.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан бөгөөд яллагдагчаар татан, шалгаж байсан юм.

2019 оны наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гарган эрүүл мэндийн үйлчилгээ авна гэж мэдэгдээд Монгол Улсын хилээр гарсан Ч.Сайханбилэг АНУ-д амьдраад хоёр жил блж байгаа. Энэ хугацаанд хуулийн байгууллага түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж байсан юм.

Монгол Улсын албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон Ч.Сайханбилэг 2020 оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр өртөгтэй “Амстердам Партнерс”  Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газраас өмгөөлөл авч, мөрдөн шалгах ажиллагаа болон тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон нийтийн сүлжээнд ширүүн зарга өрнүүлж байв. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байсан цагт эх орондоо эргэн очихгүй хэмээн мэдэгдэж байсан Ч.Сайханбилэг Монгол руу ирэхээр болж байгаа мэдээ олны сонирхлыг татаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн