Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт долдугаар сарын 21-ны өдөр 18 настай иргэн С-ийг 19 настай иргэн Д автомашинаар мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан. Гэмт хэргийн бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж, нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Цагдаагийн байгууллага иргэн “Д”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 залууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20, 16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Хохирогч С нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг автомашинаар дайрсан этгээд нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.