2021-08-04 15:421min00

Ковидтой тэмцэх байгалийн ургамал олджээ

03

Хойд Африк, Баруун Азид ургадаг хар зир хэмээх цэцэгт ургамлыг ирээдүйд коронавирусийн эсрэг шинэ бэлдмэл болгон хэрэглэж магадгүй хэмээн Австралийн католикийн их сургууль (ACU)-ийн профессор Каниз Фатима Шад мэдэгдсэнийг MedicalXpress эш татан дамжуулжээ.

Энэ ургамалд байдаг тимохинон гэдэг бодис нь SARS-CoV-2 коронавирусийн S уурагтай холбогдож, вирусийг цааш нь уушгины хатгалгаа үүсгэхээс сэргийлдэг гэнэ. Уг бодис нь түүнчлэн COVID-19-өөр хүнд өвчилсөн хүмүүст ажиглагддаг цитокины шуургыг зогсоодог байна.

Үүнээс гадна тимохинон нь үрэвсэл үүсгэгч химийн бодисуудыг чөлөөлөгдөхөөс сэргийлдэг болохоор харшил, багтраа, экзем, үений үрэвсэл, тэр ч байтугай тархмал хатуурлаас хүртэл сэргийлдэг гэж мэргэжилтэн мэдэгджээ.

Хар зир ургамал нь цусны даралт ихсэх, холестерин нэмэгдэх, чихрийн шижин зэрэг өвчинд тустай юм байна.

Эх сурвалж: Iz.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй