Финляндын Ерөнхий сайд Санна Марина татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулсан өглөөний цайны үнийг төсөвт эргүүлэн өгөхөөр болжээ.
2020 оны хугацаанд түүний гэр бүлийн өглөөний цайнд төсвөөс 10 мянга гаруй евро зарцуулагдсан байна. Энэ мөнгийг тэрбээр зун дуусахаас өмнө төлж дуусгахаар төлөвлөсөн гэнэ.
Финляндын хэвлэлүүдээр Ерөнхий сайдынх нь гэр бүл сар бүр 300 орчим еврогийн өглөөний цай уудаг, энэ мөнгийг төсвөөс гаргадаг гэжээ. Засгийн газрын тэргүүний ордонд энэ нь хэвийн үзэгдэл хэмээн Санна Марин бодсон гэнэ. Гэвч Финляндын хуульд Ерөнхий сайдын хоол хүнстэй холбоотой заалт байдаггүй аж.
Санна Марин нь 2019 оны арванхоёрдугаар сард Финляндын Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр дэлхийн хамгийн залуу Засгийн газрын тэргүүнд тооцогдож байлаа.
Эх сурвалж: Мir24.tv