Наймдугаар сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 1723 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн манай улс 12-15, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.
Тэгвэл сүүлийн долоо хоногт 12-15, 16-17 насны хүүхдийн өвчлөл тасралтгүй буурсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүнийг вакцины нөлөөтэй холбон тайлбарлаж байгаа аж. Түүнчлэн вакцингүй бүлгийн өвчлөлийн эзлэх хувь “харьцангуйгаар” нэмэгджээ.