АНУ-ын TikTok-блогч бүсгүй нэгэн видео бичлэгтээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг аварга том амаараа гайхшируулжээ. Дагагчид нь түүнийг дэлхийн рекорд тогтоох мэдүүлэг өгөхийг зөвлөсөн гэж Гиннесийн амжилтын номын сайтад мэдээлжээ.
Хэмжилтийг тоон штангенциркулиэр хийж, эмэгтэйн амны урт, өргөнийг хэмжээд, хамгийн дээд суналтыг нь тодорхойлсон байна. Ингээд 31 настай Саманта Рамсделлийн ам 6,52 см сунаж байгаа нь дэлхий дээр эмэгтэйчүүдийн дунд амаа хамгийн том ангайж чаддаг хүний тоонд оруулжээ. Жишээ болгоод авч үзвэл тэрбээр амандаа бүтэн ногоон алим, их хэмжээний шарсан төмс үмхэж чадна. Мөн 4 давхар чизбургер өлхөн орчихно.
Самантагийн гэр бүлд том амтай хүн байдаггүй гэнэ. Харин түүнийг багад нь энэ онцлогоос нь болоод дооглодог байжээ. Тиймээс өөрийнх нь жишээ олон хүнийг өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сурахад тусална гэж найдаж байгаа аж.
Бүсгүй том амныхаа ачаар TikTok-т 1,7 сая орчим дагагчтай болжээ. Тэрбээр дэлхийн хамгийн том амаа ангайдаг эртэй хамтдаа бичлэг хийсэн гэнэ. Айзек Жонсон гэгч энэ хүний ам 10,175 см нээгддэг юм байна.
Эх сурвалж: Мir24.tv