Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.04/ суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 2055, хоёр дахь тунд 976, нийт 3031 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.084.249 иргэн эхний тунд, 988.810 иргэн хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн нийт 2050 жирэмсэн эх, 12-15 насны 31.344, 16-17 насны 16.448 хүүхэд тус тус хоёр дахь тунд хамрагджээ.
Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.