Нефтийн арилжаа наймдугаар сарын 2-нд бууралттайгаар өндөрлөжээ. Brent маркийн нефть 2,59%-иар унаж, $73,11 болсон гэнэ.
Ийнхүү унах болсон нь Ази, тэр дундаа Хятадад коронавирусийн “дельта” омог эрчтэй тарах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм байна.
Хятад улс долоодугаар сард үйлдвэрлэлийн идэвхжлийн мэдээллээ нийтэлсэн юм. Эндээс харахад энэ оны гуравдугаар улирлын эхээр тус улсын эдийн засаг бага зэрэг удааширсан байна. Эндээс үүдэн хөрөнгө оруулагчид түүхийн эдийн эрэлт унах магадлалтай гэсэн болгоомжлол бий болжээ.
Хятадад COVID-19 тархаж байгаагаас болоод тус улсад хөл хорионы дэглэм авч эхлээд байна. Коронавирус тархахаас сэргийлэн тус улсын засаг захиргаа халдвар гарсан бүсүүдээс Бээжин рүү орохыг хязгаарлажээ.
Тэгвэл наймдугаар сарын 3-нд Азийн хөрөнгийн бирж дээр Brent марк баррель нь $72,78 болсон юм. Хэрэв энэ байдал хадгалагдаж, $72,30 түвшинд хүрвэл Brent-ийн нефть $70,50 хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Regnum.ru