Америкийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдгүүд өвчтөнүүдийн 70%-д нь хэдэн сарын турш хадгалагдаж үлддэг байна.
Олон өвчтөн /судалгаанд оролцогчдын 40 орчим хувь/ нь ядарч байна гэсэн бол 36% нь амьсгааддаг хэвээр байгаа, 29% нь нойр алдагдсан гэжээ. Мөн 25% нь анхаарал төвлөрөх чадвар буурсан, толгой дүүрэнгэ болсон гэсэн бол багагүй хувь нь сэтгэл гутралд орж, түгшиж, ерөнхийдөө бие өвдөж, тавгүй болсон гэжээ. Өвчтөнүүдийн зарим хэсэг нь эдгэрснээс хойш хэдэн сарын дараа ч үнэрлэх /11%/, амтлах /9%/ чадвар сэргээгүй гэсэн байна.
Мөн COVID-19 тусаад эдгэрсэн 7 өвчтөн тутмын нэгд нь цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг үлджээ. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн өвчтөнүүд хэчнээн залуу байсан ч халдварын үр дагавраас зайлсхийж чадахгүй байгааг судлаачид онцолсон гэнэ.
Мэргэжилтнүүд нийт 84 өөр шинж тэмдэг бүртгэн авчээ. Шинжээчид энэхүү таагүй асуудал зөвхөн халдварын үр дагавартай холбоотой бус, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний үр дагавар гэж үзэж байна. Учир нь судалгаанд оролцогчдын 83% нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Эх сурвалж: Iz.ru