BioBlock нэртэй бэлдмэл лабораторийн судалгааг амжилттай давж, патентлагдан, өдгөө үйлвэрлэл, борлуулалтад гарахыг зөвшөөрөөд байна. Одоогоор уг бэлдмэл зөвхөн Эстонд л хэрэгжиж байна.
Генийн инженерчлэлээр үйл ажиллагаа явуулдаг Icosagen компанийн төлөөлөгчид коронавирусийн Энэтхэгийн омог гээд бүхий л хувилбарыг эсэргүүцэх чадвартай BioBloc нэртэй коронавирусийн эсрэг хамрын цацлага бүтээснээ зарлалаа. Энэхүү бүтээгдэхүүнийг профессор Март Устав тэргүүтэй компанийн судлаачид зохион бүтээсэн аж.
Icosagen компанийн захирал бага Март Уставын хэлснээр, лабораторийн судалгаагаар уг бэлдмэл үр дүнтэй нь нотлогдсон гэнэ. Цацлага хүнийг энгийн коронавирусээс гадна “Дельта” хувилбар зэрэг аюултай бүхий л хувилбаруудаас хамгаалдаг байна. Дельта хувилбар Эстонд тархаж байгаа учир тус улсыг түгшээж байгаа юм.
Энэтхэгийн хувилбарын асуудлаар ДЭМБ ч түгшиж байгаагаа илэрхийлж, халдвар авагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж, ядуу буурай орнуудад байдал улам хүндэрч байна гэж мэдээлж байгаа юм..
“Бид багийнхантайгаа хамтран вирусийн өөрчлөлтийг байнга ажиглан BioBlock хамрын цацлаганыхаа өргөн тархаагүй хувилбаруудад эсэргүүцэх чадварыг туршиж байна” хэмээн тэрбээр онцолжээ.
BioBlock цацлага нь салст давхаргад үлдэж, 4 цагийн турш хамгаалдаг байна.
“Энэ бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Хамрын хөдийд нэг удаагийн тунгаар цацаж болдог, 80 мг үхрийн эсрэг бие агуулдаг. Энэ нь нэг аяга сүүн дэх эсрэг биеэс 2000 дахин бага гэсэн үг юм” хэмээжээ. Мэдээж энэ цацлага лактозгүй ч сүүний уургийн харшилтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.
BioBlock-ийг цаашид боловсруулалтыг нь сайжруулж, худалдаанд гаргахын тулд эрдэмтэд, мэргэжилтнүүдээс гадна Chemi-Pharm эм зүйн лаборатори, OÜ Teadus ja Tegu компани, Эстоны байгалийн ухааны их сургууль, Тартугийн их сургуулийн төлөөлөгчдөөс бүрдсэн консорциум хүртэл байгуулжээ. Бэлдмэлийг Chemi-Pharm компани зөвхөн Эстоны нутаг дэвсгэр дээр худалдан борлуулах юм байна.
Цаашид хөрш орнууд руугаа экспортлохоор төлөвлөжээ. BioBlock нь эм, эсвэл эмнэлгийн тоног төхөөрөмж биш юм.
Эх сурвалж: Focus.ua