Турк улсын урд хэсэгт ойн түймэр дэгдсэний уршгаар 4 хүн амиа алдаад байна. Прокурорын газраас ойн түймэр юунаас болоод дэгдсэн шалтгааныг судлан ажиллаж байна.
Туркийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ибрагим Калин энэ удаагийн түймрийг “үндэсний хэмжээний гамшиг” хэмээн нэрлэсэн байна. Тэгвэл Ерөнхийлөгч Тайип Эрдоган нь Турк улс ойн түймрийг унтраахын тулд боломжтой бүхий л хүчээ дайчилсан гэж мэдэгджээ.
Ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэх саналыг Афинаас гарагжээ.
- Ойн түймэр Туркийн Анталия мужийн Манавгат амралтын хотоос холгүйхэн эхэлсэн. Урьдчилан мэдээллээр бүсэд хэт халуун байгаагаас болсон гэжээ.
- Өдгөө түймэр жуулчдын амрах дуртай хотууд болох Мармарис, Ичмелер хотуудад хүрчээ. Тэнгэр хар утаагаар бүрхсэн байна.
- Их хэмжээний ойн түймэр түүнчлэн Манавгат, Стамбул, Бодрум, Анталия, Адана, Хатаи, Кайсерид ч дэгдэж байна. Нийгмйин сүлжээгээр хотуудад хүн амыг шилжүүлэх тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байна гэж мэдээлжээ.
- Түймэрт амьтад ч өртөж байна.
- Зарим амралтын газруудаас амрагчдыг бага багаар нүүлгэж байна. Зарим зочид буудалд тог цахилгаан байхгүй болжээ.
Эх сурвалж: Тsn.ua