2021-07-30 12:491min00

Үер болж байхад хүүхдүүд компьютер тоглоомноосоо салахгүй байжээ

02

Филиппинд өсвөр насны хүүхдүүд байр нь үерт автаж байхад компьютерийн заалнаасаа гарахгүй байсан хэрэг гарчээ. Тэдэнд тоглоомноос өөр зүйл огт анхаарлыг нь татаагүй байна.

Хүүхдүүд бүсэлхийгээ хүрсэн их усан дотор сууж байсан ч компьютер тоглоомоо үргэлжлүүлж, компьютерийн тоглоомын газрын эзэн нь явахыг шаардаж, тогонд цохиулах аюултай гээд анхааруулсаар байтал тоогоогүй гэнэ.

Азаар тоглоомын заалны залгуур, кабель нь өндөрт байрлаж байсан тул  элдэв аюул осол гаралгүй, эцэст нь хүүхдүүд байрнаас гарч явжээ.

Эх сурвалж: Мir24.tv