Нэр дэвшигчид эдийн засгийг хүндрүүлэх амлалт өгөхгүй байхыг уриаллаа

Сонгулуь

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ойртсон энэ үед нэр дэвшигчид улс орны эдийн засагт хүндрэл учруулах хэмжээний амлалт өгөхгүй байхыг МҮЭХ болон МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо уриаллаа. Тэд нэр дэвшигчдэд хандан  иргэдийн саналыг авахын тулд бодлогогүй амлалтаасаа татгалзах ёстой гэдгийг анхааруулав.