Ажилгүйдлыг бууруулж, иргэдийг тогтмол орлоготой болгох зорилготой “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд түр ажлын байр олгож эхэллээ.
Энэ дагуу Нийслэлийн өмчийн 220 га газарт ногоо тариалах 566 иргэнийг энэ жил хамруулхаар болсон байна. Энэ газарт иргэд жимс, ногоо тариалж, үр ашигийг нь өөрсдөө авах юм. Иймд тариалан эрхлэх хүсэлтэй иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй мэргэжилтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Тариалалтын технологи, аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав
Улаанбаатар хотын захирагч С.Батболд дээрх хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл хэрэгүүлэхээр төлөвлөөд буй. Энэ төсөл хэр байхаас шалтгаалан цаашид үйл ажиллагааг нь өргөтгөх талаар ярилцах гэнэ.