2021-07-28 18:451min00

Зуны XXXII олимп: Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шилдэг 8-д үлдлээ

02

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпын наадмын хоёр дахь тулаанаа Вьетнамын тамирчны эсрэг хийлээ. Энэ тулаанд 5:0 харьцаатайгаар манай улсын тамирчин ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарав.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатарын цагаар 16:48 цагт эхэлнэ.