Британийн 21 настай оюутан Эстер 2020 онд “Инстаграм”-аар нэгэн хачирхалтай залуутай танилцжээ. Залуу эр энэ сайхан бүсгүйтэй уулзахаас үргэлж цааргалж, дараа нь огт өөр улс руу явснаа хэлжээ. Тео хэмээх нэртэй энэ залуу байр байдал, хандлага, эелдэг зан зэргээрээ бүсгүйн сэтгэлийг ихэд татаж байсан ч видео дуудлага хийхээс үргэлж татгалздаг байсан гэнэ.
Эстер, Тео хоёрт ижил төстэй олон зүйл бий. Ялангуяа Тео Нигерийн йоруба хэмээх омгоос гаралтай гэдгээ мэдэгдсэн нь бүсгүйд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Нигерид 200 сая хүн аж төрдөг байхад өөрийнхөө омгийн, царайлаг хүнийг олж авна гэдэг тун ховор тохиолдол.
Тэд бараг нэг жилийн турш харьцаж байгаад сүүлийн саруудад нь Тео ажлаар Нигери явсан гэжээ. Бүсгүй түүнийг луйварчин, мэхлэгч юм байна гэж бодож эхэлсэн байна. Тиймээс тэрбээр интернэт сүлжээгээр Теотой найз, ойр дотно хүмүүстэй холбогджээ. Гэтэл нэг нь Теог жинхэнэдээ Майкл гэдэг болохыг Эстерт хэлжээ. Бүсгүй цааш нь Теог геолокациар хайж байгаад Лондонд байгаа, өөрийг нь хуурч байсныг олж мэджээ. Ингээд хаягаар хайж олоод, жинхэнээсээ Теотой танилцаж, юу болсон учрыг нь олж мэдсэн байна.
Тео эцэг нь өнгөрсөн учир Нигери рүү явсан гэнэ. Мөн түүнд хийж амжуулах ажил ч их байжээ. Ингээд зогссонгүй. Энэ түүх тун аз жаргалтайгаар төгсөнө. Майкл нь Нигерийн омгийн ханхүү бөгөөд Эстерийг мөнгө, эрх мэдэлд нь болоод дурлаасай гэж хүсээгүй байжээ.
Одоо тэд уулзаад хэн сар болж байгаа бөгөөд удалгүй харилцаагаа албан ёсны болгох гэж байна.
Эх сурвалж: Fishki.net