Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Тухайлбал, ГХЯ-аас мэдээлснээр БНХАУ-ын талтай Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Мөн Монгол, БНХАУ халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтсон байна. Монгол оюутнууд БНХАУ-д очиж танхимаар үргэлжлүүлэн суралцах асуудлыг БНХАУ-ын тал нааштай судлан үзэхээ илэрхийлжээ.