Коронавирусийн цар тахал нүүрлэсэн нэг жил хагасын хугацаанд дэлхийн ихэнх орны улстөрчдийн нэр хүнд огцом мууджээ. Хөл хорио, хязгаарлалтад нийгэм залхсан, дээр нь өвчний тохиолдлын тоо нэмэгдэж буйд хүн ам нь сэтгэл дундуур байгаа зэргээс болоод иргэд улстөрчид, эрх баригчдад дургүйцэж байна гэдгийг Нийгмийн судалгааны шинжээчдийн хүрээлэнгийн “Цар тахал ба итгэл-Улс төрийн дэлхийн рейтингийн савлагаа ба COVID-19-ийн давлагаа” судалгаанд тэмдэглэжээ.
Баримтыг гаргасан зохиогчид сүүлийн нэг жилээс нэг жил хагасын хугацаанд томоохон улс орнуудын сонгогчдын хандлагыг судлаад Герман, Португал, Итали, Грек, Нидерланд зэрэг олон оронд удирдагчид, эрх баригч улс төрийн хүчнүүдийн нэр хүнд унасан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Мексик, Бразил зэрэг хязгаарлалтад тайван хандсан улс орнуудад ч ижил чиг хандлага ажиглагджээ.
Тухайлбал, Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн үйл ажиллагаа хязгаарлалттай огт холбоогүй ч түүний антирейтинг рекорд утгадаа хүрч, тавдугаар сард санал асуулгад оролцогчдын 45% нь түүний бодлогыг дэмждэггүй гэж гарчээ. Харин Бразилд долоодугаар сард энэ үзүүлэлт 51% болжээ.
Цар тахал сөрөг хүчний намуудын ч рейтингт нөлөөлж байна. хүмүүс цар тахлаас хамгаалах бэлэн жор хэнд нь байхгүй гэж үзэж байгаа аж. Харин хямралын үед засаглал солигдох нь тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлдэг гэж судлаачид анхааруулжээ.
Эх сурвалж: Iz.ru