2021-07-26 11:501min00

АШУҮИС-ийн эмнэлэг “Hamilton C-3” амьсгалын аппараттай боллоо

06

“Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт коронавирусний цар тахлын энэ үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад зориулж, Швейцарь улсад үйлдвэрлэсэн 93 сая төгрөгийн өртөг бүхий “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа.

“Hamilton C-3” амьсгалын аппарат нь өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үед хүчилтөрөгчөөр хангах, амьсгал, хүчилтөрөгчийн хэмжээг автоматаар тохируулах, уушги хамгаалах зэрэг давуу талтай аж.

АШУҮИС-ийн Төв эмнэлэгт өнгөрсөн гурван сарын хугацаанд 392 ор гарган, 1606 үйлчлүүлэгч хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.