Эрдэмтэд эгэл биет гээд нэг ч амьд организмгүй газар дэлхийгээс анх удаа олжээ. Энэ нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний хамаг анхаарал төвлөрөөд буй, Ангараг гараг дээр амьд матери хайх явцад эерэг үр дүн авчрахгүй байх магадлалыг өндөр болгож байна.
Энэ тухай Journal of Geophysical Research: Biogeosciences-т гарсан нийтлэлд тэмдэглэжээ. Манай гарагийн цорын ганц ил болсон “мөхсөн” цэгийг Шеклтоны мөсөн оргил гэдэг бөгөөд Антарктид тивд байрладаг.
Дэлхийн бүх нутаг дэвсгэрт эс, амёб, микроб, бактери суусан байдаг. Харин цасаар бүрхсэн энэ газар хүйтэн, хуурай, давсархаг учраас ямар ч температур, физикийн нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай организм ч амьд гарч чаддаггүй гэж шинжээчид онцолжээ.
“Ангараг гарагийн хөрс илүү хөгшин. Бас үүнээс ч илүү хатуу ширүүн нөхцөлтэй, давсны агууламж маш өндөртэй гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй. Эн нь Ангараг гарагийн гадаргуу дээр идэвхтэй амьдрал хайхад амжилтгүй байх магадлалыг өсгөж байна” хэмээжээ.
Харин энэ судалгааг Скриппсын далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жефф Боуман хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Антарктидын экспедицид оролцоогүй ч тэрбээр дэлхий дээр эгэл биет ч амьдардаггүй газар байхгүй, судалгааг дутуу дулимаг хийсэн гэж үзэж байна.
Шеклтоны мөсөн орой нь Антарктидын баруун хэсэгт орших томоохон мөсөн хэсэг юм. Түүний урт 96 км, өргөн нь 16 км. Америкийн экспедици 1939-1941 онд Антарктидад экспедици хийх үеэрээ илрүүлсэн бөгөөд аяллын удирдагч Эрнест Шеклтоны нэрээр нэрлэжээ.
Эх сурвалж: Novostiua.news