Microsoft дэлхий даяар тэрбум гаруй хүн хэрэглэдэг Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг өнгөрсөн сард танилцууллаа. Windows 11 илүү бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн, илүү шинэлэг бөгөөд орчин үеийн загвартай, хэрэглэгчдэд өөрийн хүссэнээр дэлгэцээ удирдах боломж олгосон хэлбэртэйгээр энэ оны сүүлээр нээлттэй болох гэж байна.
Unread танд Windows 11-ийн тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна.
САЙН МЭДЭЭ: WINDOWS 11 ҮНЭГҮЙ
Microsoft-ийн танилцуулгаас хамгийн онцлох зүйл нь Windows 11 үнэ төлбөргүй гэдэг нь байв. Өмнө нь албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглана гэдэг бараг л өдрийн од шиг ховор байж, төлбөр төлж хэрэглэнэ гэдэг ихэд хүнд ачаа мэт санагддаг байсан шүү дээ. Тэгвэл та Windows 10-аас шууд шинэчлэл хийж, шинэ хувилбарыг ашиглаж болно гэсэн үг.
ГЭХДЭЭ МУУ МЭДЭЭ НЬ…
Гэхдээ үнэгүй шинэ үйлдлийн системтэй болохын тулд танд тавигдах 2 шаардлага бий.
1. Таны компьютер Windows 10-ийг лицензтэй ашигладаг байх.
2. Таны компьютер Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан байх.
Хоёр дахь нь хамгийн төвөгтэй хэсэг. Хэрвээ таны төхөөрөмж Intel-ийн 8-р үеийн процессоргүй бол Windows 11 ажиллахгүй. Тодорхой хэлбэл, таны компьютер 2019 он болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн бол шинэ хувилбарыг ачааллаж чадахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг. Уул нь рам, зай, хурд зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийн шаардлага нь тийм өндөр биш ч суурь системийн шаардлага нь ийн болгочихож байгаа хэрэг.
Та өөрийн компьютер Windows 11-ийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг эндээс шалгаарай. Эсвэл PC Health Checker-ийг ачааллаж ч үзэж болно шүү. 2018 онд үйлдвэрлэгдсэн Microsoft-ийн өөрийнх нь Surface Laptop 2-ийг ашигладаг миний хувьд лав урдуураа таслуулчих шиг л боллоо. Microsoft албан ёсоор худалдаанд гаргатал нийцэх системүүдийнхээ жагсаалтыг нэмнэ гэж мэдэгдсээр байгаа нь ганц найдлага болж байна даа.
ОК. ТЭГВЭЛ ЛАПТОПОО СОЛИХ ГОЛ ШАЛТГААН МААНЬ ЮУ БАЙНА?
Дэлгэцээ нээхэд л шууд нүдэнд тусах өөрчлөлт бол “Start” цонхны байрлал. Классик старт товч дэлгэцийн зүүн талд байрлаж, түүнээсээ урган цэс сонголтоо гаргаж ирдэг. Тэгвэл Windows 11-ийн хувьд энэ байрлалыг төв хэсэг рүү шилжүүлсэн байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг програмуудаа байршуулдаг “Taskbar” хэсэг ч гол хэсэг рүү шилжсэн нь сонирхолтой санагдав. Зарим шинжээчид Mac-тай хэт төстэй болж байна хэмээн шүүмжилж байгаа ч энэ нь хэрэглэгчдэд дэлгэцээ илүү өргөн, хүртээмжтэй ашиглах боломж олгож байгаа хэмээн Microsoft онцолж буй.
Өмнө нь компьютерт суусан бүх програмууд жагсаалт хэлбэрээр гарч, төрөл бүрийн апп-уудын харагдацаар дүүрэн байсан “Start” меню одоо хамгийн их ашигладаг програм, хамгийн сүүлд нээсэн файлууд бүхий ихэд цэгцтэй самбар болсон байна. Энгийн, бүтээмжид суурилсан зэрэг түлхүүр үгсийн биелэл эндээс шууд харагдах аж.
Үргэлжлэлийг Unread.today вэб сайтаас энд дарж уншина уу.