2021-07-24 10:471min00

УИХ дахь АН-ын гишүүд Архангай аймагт ажиллаж, намын эв нэгдлийг сахиулах гэнэ

224116942_288465939717069_8445505921394775402_n

Архангай аймгийн ИТХ энэ долоо хоногийн эхээр хуралдаж аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан. Засаг даргыг огцруулах хуралдаанд 22 төлөөлөгч оролцсоны 3 нь АН-ын гишүүд байсан гэдэг.

Энэ талаар С.Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа мэдэгдэж “АН-ыг хорлох ЖАН-ын ажиллагаа тасраагүй байна” гэсэн агуулгатай өгүүлбэрийг жиргэж байсан юм. Тун удахгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Архангай аймагт ажиллахаар болж байгаа сурагтай.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон бөгөөд АН-ын УИХ дахь гишүүд тун удахгүй Архангайг зорьж, аймгийн намын гишүүд болон  аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзах сурагтай.

Д.Ганбат энэ саналаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарт мөн дуулгасан бөгөөд орон нутагт хамт очиж ажиллахыг хүсчээ. Дашрамд дурдахад огцроод цөөн хонож байгаа Засаг дарга Д.Золжаргал нь С.Эрдэнийн хүн гэж яригддаг нэгэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй