Нийгмийн сэтгэл зүй

Япон хүмүүжил: Эх үрийн нандин холбоог хадгалахын тулд хийж болох ба болохгүй 7 зүйл

Япончууд хүүхэд хүмүүжүүлэхдээ гарамгай. Хүүхдүүддээ зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь суулгаж өгдөг. Япон хүүхдүүд тогтсон цагтаа хоолоо идэх, хүний юманд дураараа хүрэхгүй байх, өглөө өдөр орой юу идэж уух, юу идэж ууж болохгүйг хүртэл эцэг эхийн тусламжгүйгээр бүгдийг сурсан байдаг.

Тэдгээр бяцхан япон иргэнийг хэрхэн бэлтгэдэг талаар зохиогч Ханако Шимамурагийн “Магтах загнах арга” номын хэсгээс тоймлон хүргэж байна. Японд 100 мянган ширхэг борлогдож, борлуулалтаараа Амазон сайтын тэргүүн байрыг эзэлж байсан уг ном 3-12 насныханд зориулагдсан Японд бэстселлерүүдийн нэг. Харин зохиогч Ханако Шимамура нь Оксфордын хүүхдийн сэтгэл судлаач юм.

Хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс гадна насан туршдаа эх үрийн нандин холбоогоо хадгалж, бие биендээ хайр халамж тус дэм болж явахын тулд доорхи хийж болохгүй 7, хийх ёстой 7 зөвлөгөө.

Хийж болохгүй 7 үйлдэл:

Шүүмжлэх: Тээр хэлээ биз дээ? гэж сөрөг үг хэлэх…

Бурууг тохох: Чамаас л болж байгаа юм…

Сүрдүүлэх: Уйлаад байвал орхиод явлаа шүү…

Үглэх: Дуугүй бай, алив хурдлаач…

Шийтгэх: Тоглоомыг нь хурааж авах, алгадах, тоохгүй хаях

Юмаар хуурч эрхшээлдээ оруулах: Сайн томоотой байвал чихэр печень өгнө шүү…

Юм болгон дээр нь хянаж дэглэх: Хэд хэлвэл ойлгох юм бэ? тэнэг юм уу? гэх мэтчилэн дээрхи долоон 7-г давтдаг бол та одооноос болих хэрэгтэй.

Хүүхдийн сэтгэл бага багаар сэвтэж явсаар танаас юмаа нуудаг, нэг тийм хүйтэн хөндий хүн болж өсөх болно. Миний хүүхэд юм чинь яасан ч миний дур гэдэг үзлээсээ салж, хувь хүн гэдэг талаас нь хүндэлж харьцаж хэрэгтэй. Өөртөө амар байлгахын тулд хүүхдийг янз бүрээр дарамталж, эрхшээлдээ оруулах гэсэн томчуудын буруугаас болж, гэмгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөн хохирдогийг бүү мартаарай.

Хийх ёстой 7 үйлдэл:

Дэмжих: Бага багаар хичээж бга юм чинь болноо…

Урам зориг өгөх: Энэ удаа болсонгүй дараагийнхаар нь…

Яриаг нь дуустал сайн сонсох: Ярианд нь хариу өгөх…

Итгэх: Хүүхэд биеэ даан хийж чадаж бга юмных нь урдуур оролгүй итгэж, өөрөө хийх боломж олгох…

Хүндлэх: Хүүхэд ч гэсэн бүхэл бүтэн хүн шүү дээ. Хувь хүн гэдэг үүднээс санал бодлыг нь хүлээж авч сурах….

Буруу зөвийг ярилцах: Санал зөрөлдсөн үед шууд буруутгах биш учрыг сайтар хэлж ойлгуулах…

Хүлээн зөвшөөрөх: Хүүхдээ муу ч сайн ч бусдын хүүхэдтэй харьцуулахгүй байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах…

Юманд оройтоно гэж байдаггүй. Хэрэв та сүүлийн 7-г одооноос үр хүүхэд, найз нөхдийнхөө харилцаандаа ч гэсэн байнга хэрэглэж дадал болгож чадвал харилцааны хэцүү асуудлууд алга болж, амьдрал тань улам аз жаргалаар бялхах болно.

Эх сурвалж: Н.МӨНХГЭРЭЛ

https://www.facebook.com/munkhgerel.narangerel

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close