2021-07-23 09:311min00

Удаан хугацаанд зогссон бүтээн байгуулалтууд үргэлжилж эхэллээ

217750794_336923254571316_5382749694724347879_n

Баянзүрх дүүргийн 23-р хороо Баатархайрханы 2-р хэсэгт анх 2018 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор ажил эхлээд төд удахгүй зогссон байдаг. Тэгвэл Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох нийслэл, дүүргийн удирдлагуудын уялдаа холбоотой ажлын үр дүнд тус барилгад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлж чадлаа.

Дүүргийн 23-р хороо нь төвөөс алслагдсан хороо бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, сайжруулах шаардлагатай байгаа юм. Уг цэцэрлэгийн цогцолборыг 2022 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй