Грекийн Афин хотод эмх замбараагүй байдал дэгджээ. Иргэд заавал вакцинд хамрагдахыг эсэргүүцэн, хотын төвийг бүсэлсэн байна. Тэд загалмай, далбаа барин жагсаж, орой нь цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Хууль хүчний байгууллагынхан тэднийг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан аж. Нийтдээ 1,5 мянган хүн гарч жагссан бөгөөд энэ нь долоо хоногийн дотор болсон хоёр дахь ажиллагаа юм байна.

Төрөөс эмч нар болон ахмад настнуудын асрамжийн газрын ажилтнуудын заавал вакцинд хамруулах шийдвэрт хүмүүс дургүйцлээ илэрхийлж байна. Тус улсад хүн амын 40% нь вакцинд хамрагдсан нь 5 сая орчим хүн гэсэн үг юм.

Францын нийслэл Парист ч хүмүүс жагсаж байна. Тэд эмнэлгийн нэвтрэх бичгийг эсэргүүцэж байгаа аж. Иргэд музей үзэх, кинотеатр, бассейнд орохдоо заавал нэвтрэх бичигтэй байх ёстой. Үүнээс гадна коронавирусийн шинжилгээ нь сөрөг байх ёстой аж. Наймдугаар сараас эхлэн хязгаарлалтыг улам чангатгаж, QR кодыг ресторан, баар, түүнчлэн хол аялах, онгоцоор нисэхэд ч хэрэглэхээр болж байна.

Эх сурвалж: Мir24.tv/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн