Оросын мөрдөн шалгах хороо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газрын Ставрополийн хязгаарын дарга, цагдаагийн хурандаа Алексей Сафоновыг саатуулсан хэргийг ил болгож, түүний гэрт нэгжлэг хийх үеэр авсан бичлэгийг ил болгожээ. Ханандаа алтан хээ угалзтай, гантиг шат, алтадсан ширээ сандал, үнэт хөшиг, олон буулт бүхий тааз, угаалгын өрөөний сантехник нь үнэтэй, хамгийн гол нь алтан суултууртай айл байж таарчээ.
Сафоновтой хамт доор нь ажилладаг 30 гаруй хүнийг саатуулсан юм. Тэднийг онц их хэмжээний авлига авсан, үгсэн хуйвалдаж, гэмт бүлэглэл бий болгосон, түүнчлэн эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж буруутгажээ. Мөрдлөг шалгалтаар саатуулагдсан этгээдүүд үнэтэй дугаар, жолооны үнэмлэхний наймаагаар хөлжиж байсан нь тогтоогдсон бөгөөд ачаа тээвэрлэдэг тээврийн компаниудыг нэвтрүүлэх зэргээс авлига авдаг байжээ. Өөрөөр хэлбэл тээврийн компаниудад үзлэг шалгалт хийхгүйгээр пост нэвтрүүлдэг байсан нь батлагдсан аж.
Оросын хүчнийхэн томоохон хэмжээний тусгай ажиллагаа явуулж, 80 гаруй нэгжлэг хийсний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналт шалгалтын газар, тээврийн байгууллагуудын оффис болон хэрэгт холбогдсон этгээдүүдийг гэрт нэгжлэг явуулсан аж.
Ингээд авлигын хэрэгт холбогдсон Сафоновын гэртэй танилцана уу.
Эх сурвалж: Stav.kp.ru