Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700 төгрөгөөс 20 мянган төгрөг хүртэл нэмэгдсэн тухай Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн байна.
Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж, 26.7 хувиар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгжийн алдагдлыг нэмэгдүүлсэн аж.
Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтаар нэг хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоожээ.