Хятадын засаг захиргаа гурав дахь хүүхдээ төрүүлсний төлөө торгууль тавьдаг, хориг арга хэмжээ авдаг явдлаа халлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гаргасан, мягмар гарагт нийтлэгдсэн шийдвэрээр 2025 он гэхэд Засгийн газраас төрөлтийг дэмжих нийгмийн цогц бодлого гаргах юм байна.
Бүртгэл, боловсролын байгууллагад бүртгүүлэх, ажилд орох зэрэг үйл явцын үед иргэний гэр бүлийн байдлыг бүртгэхгүй, төрөлтийн хязгаарласан бодлогыг зөрчсөн эсэхийг шалгахгүй юм байна. Харин нийгмийн дэмжлэгийн чанар, үр дүнг нэмэгдүүлж, хүүхэд төрөх, хүмүүжүүлэх, сургах үед төрөөс үзүүлэх дэмжлэгээ сайжруулна. 2035 он гэхэд улс орны хүн ам зүйн бодлогыг “хүн амын хүн амзүйн бүтцийг сайжруулах зорилго”-тойгоор сайжруулна.
2020 оны сүүлчээр БНХАУ-ын хүн амын тоо 1,41 тэрбум болж өсжээ. Гэвч 60-аас дээш насныхны эзлэх хувь 18,7% болсон байна. Үүнтэй зэрэгцээд тус улсад төрөлт 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн бөгөөд 10,035 сая хүүхэд л шинээр мэндэлжээ. Ийм чиг хандлагатай удаан үргэлжилбэл БНХАУ 2050 он гэхэд гуравны нэг нь 60-аас дээш насныхан болох аж.
Эх сурвалж: mir24.tv