АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Венди Рут Шерман долдугаар сарын 18-25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчлах гэж байна.
Хатагтай Венди Рут Шерман Япон улсад хийх айлчлалынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар албаны хүмүүстэй хэлэлцэх бол БНСУ-ын хувьд хоёр орны олон талт хамтын ажиллагаа, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин Монгол Улсад айлчлахдаа хоёр орны Стратегийн түншлэлээ бэхжүүлэх хүрээнд шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын өвөрмөц байдал, зан заншлаа хүндэтгэх гэгчлэн ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийн талаар албаны хүмүүстэй ярилцана гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.