Ирэх сарын 15-ныг хүртэл ажиллах шинжилгээний цэгүүд

2021-07-20 15:351min0
220313405_187313100038661_3860718090039514150_n

Коронавирус илрүүлэх шинжилгээний цэгүүдийн наймдугаар сарын 15-ныг хүртэл ажиллах хуваарийг танилцуулж байна. Энэ хугацаанд нийслэлийн зургаан дүүрэгт байнгын болон явуулын цэгүүд 09:00-12:00 хүртэл ажиллана.

Цэгүүдэд хамрын арчдасаас түргэвчилсэн оношлуураар сорьц авч байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас PCR шинжилгээ очиж авахыг НОК мэдээллээ.

Хуваарь ёсоор:

  • Бямба гарагт Сүхбаатар, Хан-Уул болон Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгүүд
  • Ням гарагт Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цэгүүд амарна.

Бусад өдөр хэвийн ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй