Пенициллин хэмээх антибиотик нь шинэ төрсөн нярай хүүхдийн бичил биетийг төдийгүй тархины гол хэсгүүдэд генийн хурдцыг өөрчилдөг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон гэж Futurity мэдээлэв.
Тиймээс бага наснаасаа антибиотик хэрэглэх нь тархины хөгжил, ой санамж, стресс, айдсын хариу үйлдлийг хариуцдаг бүсүүдийн генийн илэрхийлэлийг өөрчилдөг байна.
Пенициллин бол дэлхийн хүүхдийн эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг антибиотик гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэдэс нь тархитай холбоотой байдаг учир энэ нь тархины бүтэц, үйл ажиллагаанд байнгын өөрчлөлтийг өдөөж улмаар мэдрэлийн эмгэг, мэдрэлийн эмгэгийг үүсгэдэг байна. Энэ үр нөлөө хүүхэд ахуй нас, насанд хүрсэн хойно гээд хэдийд ч илэрч болно.
Судлаачид пенциллин тарьсан хэсэг оготно болон антибиотик хийлгээгүй хэсэг оготнуудыг харьцуулан судлахад эхний бүлгийнх нь гэдэсний бичил биетэд нэлээд их өөрчлөлт гарчээ. Үүнээс гадна тэдний зөөлөн хальсны ген, гүйлсэн булчирхайн хөдөлгөөнд өөрчлөлт оржээ.
“Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хүүхдүүдийн дунд аутизм, анхаарал төвлөрөлт сул байх, хэт хөдөлгөөнтэй байх, сурлагын асуудалд орох зэрэг мэдрэлийн эмгэг өвчин эрс өссөн. Хэдийгээр үүний шалтгаан нь оношилгоо, мэдээлэл сайжирсантай холбоотой байж болох ч бага насанд генд гажиг үүссэнтэй холбоотой байж мэднэ” хэмээн эрдэмтэд тэмдэглэжээ.
Эх сурвалж: mignews.com