Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурыг зорин 34 мянга гаруй аялагч иржээ. Эдгээр өдрүүдэд онц ноцтой хэрэг зөрчил, усны осол гараагүй байна. Хатгал Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хамт олон усархаг бороо орсны улмаас гол мөрөн, сайр үерлэсэн тухай сэрэмжлүүлэх мэдээллийг аялагчдад өдөр бүр өгч ажилласан байна.
Мөн Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид далайн эргийн ойр орчмоор морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлаа хангаж, гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.