Энэ сарын 16-ны байдлаар Хатгалын нэвтрэн өнгөрүүлэх цэгээр дотоодын 25 мянга гаруй аялагч амрагчид 8500 гаруй тээврийн хэрэгсэлтэй дамжин өнгөрсөн гэж Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар мэдээлжээ. Энэ үеэр 30 гаруй тонн хог хаягдал үүссэнийг тээвэрлэн ачжээ. Аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байна.
Мөн бороо хур ихтэй байгаа учраас үер усны аюул эрсдэлээс сэргийлэхийг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас уриалж байна.