БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдах “21-р зууны Далайн Торгоны Зам, Олон Улсын Экспо”-гийн бүртгэл эхэллээ!
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч:
- Гуандун мужын Худалдааны хэлтэс
- Гуандун мужын Олон улсын Худалдааг Дэмжих Хороо
- Гуандун мужын Ардын засгийн газар
Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2021 оны 9 сарын 24-26-ны өдрийг дуустал
Үзэсгэлэн зохион байгуулагдах газар: БНХАУ-ын Гуандун мужын Гуанжоу хот, “Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнгийн танхим”(Кантон фэйр)-д
Тус үзэсгэлэн нь 2014 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулагдсан бөгөөд Далайн торгоны зам дагуух улс орнууд болон бусад улсуудын нийт 40 гаруй улс болон Хятадын дотоодын томоохон ААН-үүд оролцдог.
Үзэсгэлэн нийт 80,000м2 талбайг эзэлдэг ба нэгдсэн болон төрөлжсөн нийт 4 хэсгээс бүрдэнэ.
Нэгдсэн танхимд улс орнуудын онцлог брэнд бүтээгдэхүүн, соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчлах бол төрөлжсөн танхим нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг хэсгээс бүрдэнэ.
Энэхүү Экспо-д 36м2 тусгай тохижилттой талбайд Монгол улсын онцлох бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалыг сурталчлан оролцох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайтаас авна уу.
Мөн ААН та бүхэн өөрсдөө тусдаа 9м2 талбай захиалан оролцох боломжтой.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- БҮРТГЭЛ 2021 ОНЫ 6 САРЫН 30-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ЯВАГДАНА.
- Талбайн хэмжээ жижиг учир бараа, үйлчилгээний төрлөөс хамаарч нийт 7-9ААН-ийг бүртгэн оролцуулна.
- Төрөлжүүлсэн бүртгэл хийхийг анхаарна уу!(ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН 3-с дээшгүй байна.)
- Танхимын гишүүдийг нэн түрүүнд бүртгэнэ.
- Зохион байгуулалтын хураамж: гишүүн байгууллага 2500юань, гишүүн бус байгууллага 3000 юань /үүнд зөвхөн талбай болон тусгай тохижилтын зардал багтсан, замын зардал, зочид буудал гэх мэт бусад зардлууд нэмэгдэхийг анхаарна уу/
- Зөвхөн хавсаргасан бүртгэлийн хуудсан дээр бичсэн шаардагдах материалуудыг бүрэн бүрдүүлж exhibition@mongolchamber.mn мэйл хаягруу явуулсан тохиолдолд бүртгэл баталгаажна. /мэйл явуулаад хүлээн авсан эсэхийг баталгаажуулж утсаар асууна уу/
- Монголын талбайгаас тусдаа 9м2 талбай авч оролцох бол талбайн түрээс 4300юань.
- ААН-үүд Монгол улсын тусгай тохижилттой талбайд нэг дор хамтдаа орох тул бараа бүтээгдэхүүний онцлогоос хамаарч зөвхөн зохион байгуулагчын хуваарилсан талбайд бүтээгдэхүүнээ сурталчилна
Эх сурвалж: МҮХАҮТ