Amazon-ыг үндэслэгч Жефф Безосын харьяаны Blue Origin компанийн сансрын анхны нислэгт оролцох дөрөв дэх оролцогч тодорлоо. Дэлхийн хамгийн баян хүмүүстэй хамт 18 настай оюутан Оливер Дэмен сансарт нисэхээр болсон талаар тус байгууллагын сайтад мэдэгджээ.
Долоодугаар сарын 20-нд болох сансрын аялалд Безосоос гадна түүний дүү Марк Безос, түүнчлэн 82 настай Уолли Фанк нар гарах нь өмнө нь тодорхой болсон юм. 82 настай эмээ сансарт гарсан хамгийн өндөр настай хүн болох гэж байна. Харин Оливер Дэмен хамгийн залуу хүн болно.
Залуу хүүгийн аяллын зардлыг нэрээ нууцалсан нэгэн эрхэм дааж байна. Тэрбээр 28 сая ам.доллар гаргасан боловч ажлын ачааллаасаа болоод өөрөө аялж чадахааргүй болжээ. Оливер Дэмен өнгөрсөн жил дунд сургуулиа дүүргэсэн. Тэрбээр Somerset Capital Partners-ын ерөнхий захирал Жос Дэмен буюу Безосын нэг түншийн хүү юм байна.
Эх сурвалж: mir24.tv