Өнөөдөр лхагва гарагт /2021.07.14/ Монгол улсад ОХУ-н СПУТНИК-V вакцины 20 мянган тунг хүлээж авлаа.
Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирж байгаа билээ.
Ингэснээр манай улс ОХУ-ын СПУТНИК-V вакцины эхний тунгаа авсан иргэд маань бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа сайхан мэдээтэйгээр бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжилж байгааг онцлоход таатай байна.