“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн V, VI, IX хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг долдугаар сарын 14-18-нд буюу маргаашнаас эхлэн тав хоногт багтаан хийх юм.
Иймд Тээврийн цагдаагийн албанаас авто замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойрог орчмын авто замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.