Швейцарын Холбооны Улс Ковид-19-ийн эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 2.6 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл илгээж байна

2021-07-13 14:201min
213326624_4452832664738782_6433203516612549814_n (1)

Швейцарын Холбооны Улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлж 850.000 швейцар франк буюу 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл ирүүллээ.

Өнөө өглөө энэхүү тусламжийн 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч болон бусад зүйлсийг ачсон онгоц “Чингис хаан” буудалд газардлаа.

Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэх юм байна.

Хандиваар ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад, аймаг, орон нутаг руу хуваарилах ажээ.