2021-07-07 14:001min00

С.Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа

29

Токио хотноо 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо.

Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан 22 настай залуу тамирчин юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй